Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Худалдаа эрхлэгчдийг дарамталж байгаа бус харин хохирогчдоос тайлбар авч байгаа зураг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сүүлийн өдрүүдэд "Цахим орчинд цагдаагийн алба хаагчид худалдаа эрхлэгчдээс татвар авч байна" гэх утга агуулга бүхий зураг тархсан. Тэгвэл уг асуудалд ЦЕГ-аас залруулга хийлээ. Тодруулгбал,

"Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд цагдаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дарамталдаг мэтээр зураг тавьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудлын автобусны буудал дээр худалдаа эрхлэгчидрүү согтуу хүн агсам тавиад хүмүүсийг цохиж, нүдээд байна гэх дуудлага мэдээлэлд очсон цагдаагийн алба хаагч тухайн үйлдлийг таслан зогсоож, хохирогчдоос тайлбар, авч байгаа зураг юм.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдэж буй аливаа мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэжээ.

Авто замаар даац хэтрүүлсэн зөрчилд авах арга хэмжээг цаашид улам чангатгана
Авто замаар даац хэтрүүлсэн зөрчилд авах арга хэмжээг цаашид улам чангатгана
 
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗГ: Сар шинийн баяраар амарсан нэмэлт гурван хоногийг 2025 ондоо багтаад аль ч үед нөхөж болохыг төрийн байгууллагуудад ҮҮРЭГ БОЛГОЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.