Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно. Тодруулбал, энэ сарын 05, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 06, 07-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -3...+2 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.