Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даваа гарагт эхлэх Хөгжлийн банкны сонголд ямар ямар асуудал хэлэлцэх вэ

Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг ирэх даваа гараг буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.

Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.

Орхон аймагт  болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана
Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.