Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хууль, тогтоолын 99 төслийг хэлэлцжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 39 секунд

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 удаа хуралдаж, нийт 45 асуудлын хүрээнд 95 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 22 удаа хуралдаж, 12 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай анхдагч хуулийн төслүүд болон Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай 40 хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцжээ.

Эх сурвалж: Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

МӨНГӨН УС худалдан борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлж, 2 кг мөнгөн ус хураан авчээ
МӨНГӨН УС худалдан борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлж, 2 кг мөнгөн ус хураан авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.