Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨНГӨН УС худалдан борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлж, 2 кг мөнгөн ус хураан авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

Экологийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг Улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г.Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх иргэдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Мөнгөн ус нь Дэлхийн хэмжээнд 1 сая гаруй химийн хорт аюултай бодис байдгаас хүн, амьтан, мал, байгаль орчинд үзүүлэх хортой чанараар 6-д эрэмбэлэгддэг бөгөөд хүний амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлдөг химийн хорт аюултай бодис юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гал гарч 50 настай нэг иргэн угаартаж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гал гарч 50 настай нэг иргэн угаартаж нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.