Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн зам барих ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар энэ сарын 26-ны өдөр Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замд ажиллаж, замын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусчээ. Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Баянхошуунд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ
Баянхошуунд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна