Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тариа андуурч хийн өвчтөн нь нас барсан сувилагчийн шүүх хурлыг ирэх сарын 15-н хүртэл хойшлуулав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

“Өргөө" амаржих газрын сувилагч 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр тариа андуурч хийсний улмаас өвчтөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.30/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, ирэх хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хойшлууллаа.

Энэ талаар шүүхээс "Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14.30 цагт товлосон боловч Иргэний хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн талуудаас гэрч, шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв" хэмээлээ.

“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 70.8 хувьтай байна
“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 70.8 хувьтай байна
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.