Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ СДЭХ-ны тэргүүнээр Х.Булгантуяаг нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Яг одоо хуралдаанаар холбооны тэргүүнээ сонгох гэж байна.

Холбооны Тэргүүн Д.Сарангэрэл "Би Ерөнхийлөгчөөр улирах, дэд Ерөнхийлөгч болно, Удирдах зөвлөлд орно гэхгүй. Тийм зүйл гаргахгүй. Залуучууд шинэ эрч хүчээр өөрийнхөөрөө ажиллаг. Миний сэтгэлийн мухарт Ерөнхийлөгчөөр үлдэх бодол байхгүй" хэмээн мэдэгдсэн.

Харин уг хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрбээр СДЭХ-ны Тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүллээ.

Хуралдаанд 410 гишүүн оролцож байгаа яг одоо тооллогын комисс байгуулагдаж байна. Хуралдаан үргэлжилж байна. Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.

ШУУРХАЙ: Х.Булгантуяа 94.59 хувийн саналаар Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр СОНГОГДЛОО
ШУУРХАЙ: Х.Булгантуяа 94.59 хувийн саналаар Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр СОНГОГДЛОО
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.