Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Х.Булгантуяа 94.59 хувийн саналаар Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр СОНГОГДЛОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

НАМЭХ өнөөдөр хуралдаж, нэрээ Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн. Улмаар өнөөдрийн хуралдаанаар холбооныхоо Ерөнхийлөгчийг сонгосон юм. Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлсэн.

Харин Д.Сарангэрэл "Дахин улиран сонгогдох алхам хийхгүй залуу үедээ тамга тэмдэгээ өгнө" хэмээсэн тул "Та нартаа баярлалаа" хэмээн нэрээ татсан юм. Ингэснээр ганц нэр дэвшигчтэй санал хураалт явагдаж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяа 94.59 хувийн саналаар сонгогдлоо.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь энэ сарын 6-нд Боомт хариуцсан сайдаар мөн томилогдсон билээ.

Д.Сарангэрэл холбооныхоо тамга тэмдэгийг залуу үедээ шилжүүлэхээ мэдэгдлээ
Д.Сарангэрэл холбооныхоо тамга тэмдэгийг залуу үедээ шилжүүлэхээ мэдэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.