Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

No description available.Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдөлсөн тохиолдолд бэлтгэл ажил ямар байгааг шалгах үзүүлэх сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна. Гуравдугаар сард зохион байгуулдаг байсан Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах цугларах дадлага, сургуулилтыг энэ удаа хийхгүй. Сургуулилалтын үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэлээ. Газар хөдлөлтийн үед холбогдох байгууллагууд ямар чадавхтай байгааг тодорхойлж гаргаж ирэх нь энэхүү сургуулилалтын гол зорилго аж.

М.Баяраа: Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа, буу барьж нохой устгах нь зохисгүй байна
М.Баяраа: Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа, буу барьж нохой устгах нь зохисгүй байна
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй