Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: ХБ-наас авсан зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр “Голомт банк“ дахь зээлээ хаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаанаар "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эл компани нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 30 сая евро, 2.1 тэрбум иений хоёр удаагийн зээлийг авсан байдаг.

Компанийн гүйцэтгэх болон хамаарал бүхий этгээдийн байдлаас харахад, эл компанийн толгой компани болох "Цэцэнс Холдинг" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан аж.

Ингэхдээ Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгийг Голомт банд дахь авлага болон зээл хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн юм. Харин эл шинжээчийн дүгнэлттэй тус компанийн одоогийн Гүйцэтгэх захирал н.Мөнхтөр санал нийлэхгүй гэх байр суурийг сонсголын үеэр илэрхийлсэн.

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас баривчилжээ
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас баривчилжээ
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.