Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас баривчилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Саатуулсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Сануулахад, 2017 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ.

ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Шинэ Яармаг“ төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна
ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Шинэ Яармаг“ төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.