Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: ХБ-ны хэрэгт холбогдолтой 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.

Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг Нийслэлийн прокуророос шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.

Эх сурвалж: ШЕЗ

Д.Амарбаясгалан: ХБ-ны хэргээр яллагдагчаар татагдсан гишүүдийн хариуцлагын асуудлыг шүүхийн шийдвэр гарсны дараа ярина
Д.Амарбаясгалан: ХБ-ны хэргээр яллагдагчаар татагдсан гишүүдийн хариуцлагын асуудлыг шүүхийн шийдвэр гарсны дараа ярина
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.