Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Цагаан сар болж байгаа учир гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хүүхдийн мөнгөний журам хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн бүртгэлтэй алдаатай байгаа нь иргэдийн бухимдуулаад буй. Уг асуудлаар ЗГ-ын сайдууд мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан "Иргэд алдаатай бүртгэлээ 14-21 хоногийн дотор засуулах шаардлагатай. Учир нь төр тухайн иргэний өмнөөс ямар нэгэн машин, орон сууцыг нь хасч, нэмж бүртгүүлэх боломжгүй. Тиймээс иргэд идэвхтэй оролцож мэдээллээ шинэчлэх ёстой. Өрхийн мэдээлэл нь алдаагүй, зөрүүгүй байгаа хүүхдүүдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлсэн. Харин алдаатай байгаа иргэд мэдээллээ шинэчлэвэл тухай бүрд нь хүүхдийн мөнгөө аваад явах боломжтой. Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг мөн хугацаанд нь өгнө. Түүнчлэн цагаан сар болж байгаатай уялдуулан гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ ЗГ-ын зүгээс хангаж эхэлсэн" гэв.

СОНСГОЛ: УИХ-ын гишүүн асан Б.Билэгтийн компани ХБ-наас авсан зээлийнхээ 5.4 сая ам.доллараар ХХБ дахь зээлүүдээ хаажээ
СОНСГОЛ: УИХ-ын гишүүн асан Б.Билэгтийн компани ХБ-наас авсан зээлийнхээ 5.4 сая ам.доллараар ХХБ дахь зээлүүдээ хаажээ
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.