Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Эрэл“ компанийн ХБ-наас авсан 23 сая ам.долларын зээлээс 8.6 сая ам.долларыг Б.Эрдэнэбат бэлнээр авч ЗАРЦУУЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

No description available.Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. "Эрэл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас "Байшин үйлдвэрлэх комбинат төсөл" хэрэгжүүлэхээр гурван удаагийн зээл авсан талаарх асуудлыг хэлэлцэж, шинжээчийн зарцуулалттай холбоотой гаргасан дүгнэлтийг танилцуулсан бөгөөд нийт 8.6 сая ам.долларыг бэлнээр гаргуулан авчээ.

Нэгдүгээрт, 14 сая ам.долларын зээлээс 4.3 сая ам.долларыг кассаар зарлагадсан бөгөөд "Эрэл" ХХК-ийн барилгын хийц үйлдвэр тамгатайгаар н.Нарангэрэл, н.Уянга нарын хүмүүс 3.1 сая ам.долларыг 15 удаагийн гүйлгээгээр бэлнээр, тус компанийн нягтлан бодогч н.Алтанчимэг 1.2 сая ам.долларыг бэлнээр, Эрдэнэбатын хүү Жаргалангийн 4 удаагийн хадгаламжийн дансаар 1.8 сая ам.долларыг бэлнээр гаргуулан авсан байна.

Эл мэдээллийг Б.Эрдэнэбатаас тодруулахад "Би н.Нарангэрэл, н.Уянга нарын хүмүүсийг танихгүй. н.Алтанчимэг бол манайд Ерөнхий нягтлангаар ажиллаж байгаад 2012 онд ажлаасаа чөлөөлөгдсөн. Бэлнээр авсан мөнгөө юу гэж өөрөө зарцуулах юм. Надад л өгсөн юм байлгүй" гэв.

Хоёрдугаарт, 9 сая ам.долларын зээлээс 4.3 сая ам.долларыг кассаас бэлнээр зарлагадсан. Үүнээс 1.4 сая ам.долларыг Б.Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр 13 удаагийн гүйлгээгээр зарлагадсан нь дансны хуулгаар нотлогдсон. Мөн 1.3 сая ам.долларыг иргэн Д.Сэргэлэнгийн барилгад, 1.6 сая ам.долларыг Б.Эрдэнэбатын хувийн дансаар гарч бусад хэрэглээнд зарцуулагдсан. Харин эл мэдээллийг Б.Эрдэнэбат "Би энэ дээр байгаа бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хувиасаа "Байшин үйлдвэрлэх" комбинат төсөлд зарцуулсан. Үүгээр намайг 2.5 жил шалгасан" гэлээ.

Харин түүнээс мөрийтэй тоглоом тоглодог эсэхийг тодруулахад "Би тоглодоггүй" хэмээн хариуллаа.

НББХ: Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэж байна
НББХ: Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.