Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол эм импекс концерн“ ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн тодорхой хувиар Капитал банк дахь зээлээ ХААЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

No description available.Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд болж байна. Яг одоо сонсголоор "Монгол эм импекс концерн" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр хууль бус зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Тодруулбал, "Монгол эм импекс концерн" ХХК хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх зорилго бүхий 7.2 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээлийн гэрээг Хөгжлийн банктай байгуулжээ. 2022 оны УИХ-ын ажлын хэсэг очиж шалгахад төсөлд дурдагдсан үйлдвэр баригдаагүй гэдгийг тогтоосон байдаг.

Харин Хөгжлийн банкнаас авсан 7.2 тэрбум төгрөгөөс 4 орчим тэрбум төгрөгийг бусад барилгын санхүүжилтэд зарцуулсан нь дансны хуулгаар нотлогдсон аж. Түүнчлэн 2.3 тэрбум төгрөгөөр "Монгол эм импекс концерн" ХХК болон бусад хамаарал бүхий компанийн Капитал болон Хаан банк дахь зээлийг хаажээ.

Ташрамд дурьдахад, тус компанийн 90 хувийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Бишрэлт Групп" ХХК, иргэн Б.Болормаа 10 хувийг эзэмшдэг байна.

ТОДРУУЛГА: Зам цэвэрлэх машиныг 125 сая төгрөгөөр оруулж ирсэн нь хамгийн боломжит үнэ. “Алибаба“ дээрх машины хүчин чадал, үзүүлэлтээс өөр
ТОДРУУЛГА: Зам цэвэрлэх машиныг 125 сая төгрөгөөр оруулж ирсэн нь хамгийн боломжит үнэ. “Алибаба“ дээрх машины хүчин чадал, үзүүлэлтээс өөр
 
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг Элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг Элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.