Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: С.Батдөлийг цагдан хорих саналыг 16.00 цагт шүүхэд хүргүүлсэн ч шүүх 17.20 цагт эхлүүлж, хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

No description available.УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг шүүх өнөөдөр хэлэлцэж буй. Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй.

Тэгвэл С.Батдөлтэй холбоотой таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн прокурорын газар хэзээ шүүхэд хүргүүлсэн талаар тодруулахад "Яллагдагч С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд Мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16.00 цагт хүргүүлсэн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17.20 цагт орж ирж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан гэв.

ФОТО: Иргэд утаанаас зугтаж, амралтын өдрөө агаар салхинд өнгөрүүлж байна
ФОТО: Иргэд утаанаас зугтаж, амралтын өдрөө агаар салхинд өнгөрүүлж байна
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц