Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Нэр дэвшигчдээс гаргасан санал гомдлыг шуурхай шийдэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

ШЕЗ-өөс дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа Шүүхийн тухай хууль, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”, “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-г баримтлах ёстой. Сонгон шалгаруулалт хууль, журам, аргачлалын дагуу явагдаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “....Ерөнхий зөвлөл... нэр дэвшигчийн шалгалт авна...” ., 34.11-т “... нэр дэвшигчээс шалгалт авахдаа зохих журмын дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулж болно...” гэж заасан.

Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцдаг бөгөөд журмын 2.3-т зааснаар шалгалтын даалгавар боловсруулах ажиллагаа хараат бус байдаг, аргачлалын 8.1.5-д зааснаар шалгалтын даалгаврын лац, битүүмжлэлийг нэр дэвшигчээр нягтлан шалгуулж, нийтийн өмнө задалж, шалгалтыг шууд эхлүүлдэг. Иймээс шалгалтын даалгавар алдаатай эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй юм.

“Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-н 8.2-т зааснаар нэр дэвшигч шалгалтын үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар гомдол гаргах эрхтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөл шалгалттай холбоотой зохион байгуулалтын асуудал болон оролцогчдоос гаргасан санал, гомдлыг тухай бүр хууль журамд зааснаар шуурхай шийдвэрлэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр дэвшигчдээс авах салбар эрх зүй, хууль хэрэглэх мэдлэг чадварын шалгалтын даалгавар өмнөх шалгалтад ирсэнтэй давхацсан тул тухайн шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэлээ" гэв.

Ж.Ганбат: Оффтейк гэрээг хориглож болохгүй
Ж.Ганбат: Оффтейк гэрээг хориглож болохгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.