Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Дөрвөн сайдын томилгооны асуудлыг ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд
UBN.MN

Боомтын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын томилгоог маргааш явуулахаар МАН-ынхан өнөөдөр үдээс хойш тохирсон.

Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн Ч.Хүрэлбаатар сайдыг Шадар сайдаар томилох юм.

Өчигдөр болон өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд эдгээр гишүүдийг дуудаж томилгооны саналаа хэлсэн бөгөөд зарим нь энэ талаар бодож үзэх хүсэлт тавьсан юм байна.

Тэгвэл эдгээр томилгооны асуудлыг түр хойшлуулахаар болсон талаар дөнгөж сая эх сурвалж мэдээллээ. Учир нь зарим нэг томилгоотой холбоотой асуудлуудаар дахин ярилцах шаардлага гарсан гэж үзжээ.

Одоогийн байдлаар хэд хоногоор хойшилсон нь тодорхойгүй байгаа бөгөөд маргааш болох Удирдах зөвлөл, тангараг өргөх асуудлууд түр хойшилж байна.

Г.Лхагвадорж

ШУУРХАЙ: Маргааш Г.Тэмүүлэнг Боомтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Даваасүрэн Барилгын сайдаар томилно
ШУУРХАЙ: Маргааш Г.Тэмүүлэнг Боомтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Даваасүрэн Барилгын сайдаар томилно
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна