Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Маргааш Г.Тэмүүлэнг Боомтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Даваасүрэн Барилгын сайдаар томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд
UBN.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр өөрчлөлт оруулж, зарим сайдуудаа явуулж, заримыг нь шинээр томилсон билээ.

Тэгвэл Засгийн газрын шинэ бүтцийн дагуу Боомтын сайдын томилгоо албан ёсоор хүлээгдэж байсан. Мөн улс төрийн хүрээнд Боомтын сайдын томилгооноос гадна Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдуудын томилгоо явна гэж яригдаж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл сурвалжийн мэдээлж буйгаар маргаашдаа багтаж МАН-ынхан Засгийн газрын гишүүдээ томилохоор болжээ. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор МАН-ын дарга нар ойлголцжээ.

Маргааш эхний ээлжинд Удирдах зөвлөлийн хурал зарлаж эдгээр сайдуудын томилгоог яриад улмаар Ерөнхий сайд захирамж гаргаж томилох аж. Ингээд үдээс хойшхи чуулганы хуралдаанд оруулж тангараг өргүүлэх юм байна.

Мөн эдгээр гурван сайдтай хамт өнгөрсөн 11 дүгээр сард Төсвийн тухай хуулийн хүрээнд Шадар сайдаар томилогдсон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мөн УИХ-д тангараг өргөнө.

Г.Лхагвадорж

ИНФОГРАФИК: Сүүлийн зургаан жилд 170 эх энджээ
ИНФОГРАФИК: Сүүлийн зургаан жилд 170 эх энджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.