Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Бэлтгэл ажил бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нэгдүгээр сарын 8-наас нээнэ. Хангагдаагүй тохиолдолд сунгагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Боомтын асуудал хариуцсан дарга Хуан тэргүүтэй албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон.

БНХАУ-ын Онцгой комиссын 144 дүгээр шийдвэр гарсан байна. Шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг шат дараатай нээх шийдвэр гарсан. Гэхдээ яг нэгдүгээр сарын 8-наас гэж ойлгоход бэрх байна. Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.

Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийлсэн" гэв.

ХӨГЖЛИЙН БАНК: 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
ХӨГЖЛИЙН БАНК: 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
 
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.