Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн “Шарга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-45°48’36.0”, У-101°24’36.0”/ арван хоёрдугаар сарын 27-ны өдрийн 06:56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ФОТО: Төв талбайд сүндэрлэсэн“Green fest-2022”
ФОТО: Төв талбайд сүндэрлэсэн“Green fest-2022”
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.