Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: АН-аас “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг ил болгох тухай албан шаардлагын талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнөөдөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна.

ШУА-ийн төв байранд

10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.

Төрийн ордонд

11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлнэ.

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14:30 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

15:30 цагт Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо хуралдана.

Үндэсний номын санд

11:00 цагт “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно.

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд

11:30 цагт АН-аас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

17:00 цагт Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах "Entrepreneur-2022" ёслолын үйл ажиллагаа болно.

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.