Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НББХ: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.04) хуралдаан 11 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, төлөвлөсний дагуу гурван асуудал хэлэлцэхээр танилцуулан, хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийг батлав

Эхлээд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн удирдамжийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нар ажиллаж буй юм. Ажлын хэсэг хүүхдийн эрх, хүүхдийн хөгжил, хамгааллын 2020-2022 оны үйл ажиллагаанд долоон чиглэлээр хяналт шалгалт хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм журам хэрэгжиж эхэлснээс хойшхи үйл ажиллагааг хамрах юм.

НББХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв
НББХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв
 
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт -16
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.