Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, говь болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан цас, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.