Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орохыг онцгойлон анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, маргааш өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орохыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан цас, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 26-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.