Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрмаа “Та бидний эвсэл“-ээс УИХ-д нэр дэвшихээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа намын гишүүнчлэлээсээ татгалзан УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт материалаа хүргүүлээд байсан билээ. Тэгвэл тэрээр бие даан нэр дэвшихээ больж "Та бидний Эвсэл"-ээс нэр дэвшихээр болжээ. 

МАХН тэргүүтэй ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” хуульд заасан хугацаандаа СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийг дөнгөж сая хүргүүлээд байгаа юм. 

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, ИЗНН, МУНН ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” 2020 оны сонгуульд нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-д өглөө. Манай нэр дэвшигчид ард иргэдтэйгээ олон жил сараар уулзаж, ойр байсан хүмүүс. Нам намаас шилдэг нэр дэвшигчдийг дэвшүүллээ" гэв.

Энэ сарын 25-ны өдөр орон нутгийн театрууд хамтран цахим тоглолт хийнэ
Энэ сарын 25-ны өдөр орон нутгийн театрууд хамтран цахим тоглолт хийнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.