Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Химийн хорт бодистой усаар байгаль орчныг бохирдуулсан хэрэгт БНХАУ-ын компанийг гэм буруутайд тооцлоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Шинь Шинь” ХХК-тай холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсон байна.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулсан гэж үзжээ. Энэ байдлаас шалтгаалан байгаль орчинд нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрөгч 2022 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд “Шинь Шинь” ХХК-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын 5 хоногийн дараа хийхээр товлосон юм.

“Шинь Шинь” ХХК-ийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг завсарлуулж, ийнхүү дараагийн хурлын товыг тогтоосон байна.

I эгнээний хяналтыг чангатгаснаар нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 14.1 хувиар өсчээ
I эгнээний хяналтыг чангатгаснаар нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 14.1 хувиар өсчээ
 
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.