УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах юм.
Уг жагсаалтад ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбалын нэр байсныг хаслаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Б.Махбал нь ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллаж байсан гэдгээр нь дуудах нэрсийн жагсаалтад оруулсан байсан. Энэ хүн нь шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа. Тиймээс гэрчээр дуудах нэрсийн жагсаалтаас хасъя" гэлээ.