Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Монгол иргэнийг хутгалсан хэрэгт БНХАУ-ын гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны 12 дугаар сарын 06-ны 23 цаг 12 минутад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газрын гадна талд хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага ирүүлснийг хүлээн авч, бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад хоолны газар үйлчлүүлж байсан Монгол улсын 4 иргэн тус газраас 23 цагийн орчим гарч байгаад гадаах талбайд нь БНХАУ-ын 2 иргэн болон Монгол Улсын иргэд хоорондоо маргалдан, зодолдож БНХАУ-ын иргэн нь Монгол улсын иргэн Б-г хутгалж биед нь гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Хохирогч А, Б нарт гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжээч томилж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн, одоогоор хохирогч Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа БНХАУ-ын иргэдийн хувьд 35-38 насны 3 иргэн байна.

“Тахилын хонь” нь багадсан НҮҮРСЧИД...
“Тахилын хонь” нь багадсан НҮҮРСЧИД...
 
Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
Н.Учрал: Ерөнхий сайд болон ЗГ-ын бүх сайд нар 1072 хувьцааны ногдол ашгаа “Хөгжлийн сан“-д хандивлахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.