Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тахилын хонь” нь багадсан НҮҮРСЧИД...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бүх зам Ромд хүргэдэг гэдэг шиг бүх хулгайчид нүүрс дээр нэгдэж байна. Эрх ашгаа хамгаалах уу, эрүүгийн хэрэгтэн болох уу гэдэг сонголтын өмнө тулсан Ардын намын “нүүрсчид” энэ янзаараа засаг төрөө тонгорч байж санаа нь амрах бололтой. Уг нь "Нүүрсний хулгайчаа зарла" гэсэн хуурамч тулгалттай жагсаалаар нь далим үсэргээд Засгийн газар урагшилж чадахгүй байсан ажлуудыг урагшлуулав. Улс төрийн оройн дээдээс эхлээд олон хүнээр сүлжээгээ бүрдүүлсэн Б.Ганхуягийг хүртэл бариад хийв.

Хулгайг хийгдэх замыг зассан нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээг хүртэл ил болгов. Зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож, зарим нь саналаараа албан тушаалаасаа хүртэл “зугтав”. Үнэн сэтгэлээсээ туйлдсан хэсгийг ашиглаж хулгайгаа нуух гэсэн хэсэг яг одоо төв талбайд залуурдаж байна. Ямар сайндаа л хулгайг нь шалгаж байгаа АТГ руу жагсъя, АТГ-ыг тараая гэж байх вэ дээ. Хулгайг илрүүлэх гэж байгаа хулгайг илрүүлж чадах ганцхан эрх зүйн чадамжтай байгууллагаа байхгүй болгохыг хэний, юуны төлөө санаархах вэ.

Ер нь бүх зүйл тодорхой байна дөө. “Нүүрчдэд” тахилын хонь нь багадаад байна. Тэдэнд энэ Засгийг унагаж, хулгайгаа замруулахаас өөр хэтийн зорилго гэж үнэндээ алга. Хэрэв засаг унавал “нүүрсчид” л дараагийн засгийг авах нь дамжиггүй. Товчхондоо, хэн засгийг самрахыг хүсч байна тэр хүн “нүүрсчдэд” үйлчилж байна. Учир нь тэр өөрөө нүүрсэнд гүн бат шигдсэн юм нэгэн юм...

“Нэг удаагийн хуралдаа “Нэг ч удаа ирээгүй байж“ гэдэг байдлаар харлуулж болохгүй, би албан ёсоор чөлөө авсан“
“Нэг удаагийн хуралдаа “Нэг ч удаа ирээгүй байж“ гэдэг байдлаар харлуулж болохгүй, би албан ёсоор чөлөө авсан“
 
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.