Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Цахим хуралдаанаар Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоох горимын санал гарсаныг УИХ-ын 34 гишүүн дэмжиж саналаа өгсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 12 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "Бид ард иргэдийг зүй ёсны шаардлага тавьж байгаа гэж үзэж байна. Шүгэл үлээгээд зогсохгүй, хууль хяналтын байгууллагуудын хянан шалгаж буй асуудлыг ил болгох, нээлттэй байлгах, үр дүн гаргах шаардлагатай. Гэхдээ буруутныг зарлах эрх мэдэл хууль тогтоох байгууллагад байхгүй. Ардчиллын зарчим нь энэ. Бид хэн нэгэн буруутныг зарлаад байдаг шүүх биш. Тиймээс ил тод нээлттэй сонсголоор залуучуудынхаа шаардлагыг сонсож, тэр даруй ажлын хэсэг байгуулсан. Нээлттэй сонсголыг өнөөдөр 14 цагт зарлана. Нээлттэй сонсголын хуулиар 14 хоногийн өмнө зарлах ёстой байдаг.

Үндсэн хуулийн 23.1-д заасанчлан нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, Үндсэн хуульт байгууллын эсрэг хэсэг бүлгийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахад онц байдал зарлах үндэслэл болж байна гэж үздэг. Төрийн сүлд, туг, ордон, тамга тэмдэг болон төрийн нууцад хадгалагдаж байгаа тусгай хамгаалалттай обьект руу халдсан үйлдэл гарсан нь онц байдал тогтоох үндэслэл болж байна гэж эрх бүхий байгууллагуудаас үзэж, бэлэн байдлын зэрэглэлийг нэг шатаар ахиулах саналууд гарч, хэлэлцэгдсэн. Ордонд хуралдах боломжгүй байсан тул цахимаар хуралдсан. 57 гишүүн оролцсон. Үндсэн хуулийн дагуу хойшлуулшгүй нөхцөлд Ерөнхийлөгч онц байдал тогтоох эрхтэй.

Цагийн байдлыг авч хэлэлцээд, хүчээр албадан тараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Гэхдээ онц байдал зарлаагүй. Хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ҮАБЗ-ын зөвлөмжөөр Ерөнхийлөгч онц байдал тогтоох горимын санал гарсаныг зарчмын хувьд 34 гишүүн дэмжиж саналаа өгсөн" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал гарчээ
Хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.