УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр "Энэ шинэчлэлийн хүрээнд эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглал улс төрийн реформ шинэчлэлээс гадна төвлөрлийг сааруулах түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний тухай багц хуулийн шинэчлэлийг ирэх онд УИХ-д оруулахаар ажиллаж эхэллээ.
Сүүлийн 40 жилд болоогүй инцляци дэлхий нийтэд болж байна. Гадаад орчноос ирж буй шок нь манай эдийн засгийн эмзэг байдалтай нөхцөлдөж, ард иргэдийн амжиргаанд хүндээр нөлөөлж байна. Ард иргэдийн 75 хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалан амжиргаанд нөлөөлж байна гэх судалгааг ирүүлсэн.
Эдийн засгийн эмзэг байдлаас шалтгаалан манай улсад өрийн дарамтыг бий болгож байна. 30 жилийн хуримтлагдсан үйлдвэржилтийг дэмжээгүй бодлогыг засах шаардлагатай байгаа. Инфляци 14.5 хувьд хүрч, үнийн өсөлт сүүлийн 13 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж байгаагаас өрхийн бодит орлого буурч байна. Энэ хэмжээгээр ядууралд өртөх эрсдэлд нэмэгдэж байна.
Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Инфляцид энэ хэмжээгээр зургаан хувиар нөлөөлөх тооцоо гарч байна. Гадаад өрийн амаргүй нөхцөл байдал байна. Энэ үед халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг суурилуулахын зэрэгцээ хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн реформыг эхлүүлэх нь зөв" гэв.