УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг хүргүүлсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарсан байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасан. УИХ-ын даргын захирамжаар нээлттэй сонсголыг маргааш ЭЗБХ-гоор товыг нь тогтоож, хуулийн дагуу 13 хоногийн дотор явуулах ёстой. Тиймээс маргааш ЭЗБХ-гоор маргааш хэлэлцэнэ" гэлээ.