Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум”-ийн ШТС-д энэ сарын 01-ний өдөр дэлбэрэлт үүсч гурван хүний амь нас эрсдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Эргэн сануулбал, 2000 тоннын багтаамжтай шатахуун нөөцлөх савнаас гал гарч, газар дээр нь ажиллаж байсан “Тэс петролиум” ШТС-ын хамгаалагч, нягтлан бодогч, шатахууны нярав галд өртөж, нас барсан. Дэлбэрэлтэд хол шидэгдэн гэмтсэн хамгаалагчийн хувьд эмнэлэг рүү явах замдаа нас барсан бол, харин нягтлан бодогч, шатахууны нярав нарыг гурав хоногийн турш эрэн хайсны эцэст түлшний савнаас цогцсыг нь олсон байна.
Тэгвэл бид Дархан-Уул аймаг дахь цагдаагийн хэлтсээс тодруулахад галд өртсөн хоёр цогцсуудыг ар гэрт нь таниулах ажиллагааг эмнэлгийн байгууллагаас явуулж, хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн хэлтэст шилжүүлсэн талаар мэдээллээ.