Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдэд тайван замаар жагсаж, турхиралтад автахгүй байхыг УРИАЛЖ БАЙНА

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

"Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" нэртэй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилсээр байна. Өнөөдөр үдээс хойш 16 цагийн үед жагсагчдаас Төрийн ордон руу дайрч орон хамгаалагч бэртээсэн асуудал үүсэж үүний араас 4 иргэн жагсаал дундах үймээний үеэр гэмтэж бэртэл аваад байгаа юм.

Өнөөдөр өглөөний 10 цагаас эхэлсэн залуусын жагсаал өдрийн турш үргэлжилж, тайван замаар жагсаж байсан иргэд дунд үймээн дэгдээж бусдыгаа турхирсан хэсэг хүмүүсийн асуудал ч үүссэн. Улмаар хууль, хүчний байгууллагаас нэмэлт хүч гарч ажиллаж байна. Иймээс үзэл санаагаараа нэгдэн жасгаж байгаа залуусыг хэсэг бүлэг хүмүүсийн турхиралтад автахгүй байж, тайван замаар нэгэндээ зөв шаардлага тавьж жагсахыг ЦЕГ-аас анхааруулж байна.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ХУУЛЬЧ ажилтнуудаа жагсаалд оролцохыг УРИАЛЖЭЭ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ХУУЛЬЧ ажилтнуудаа жагсаалд оролцохыг УРИАЛЖЭЭ
 
УБТЗ: Зургаадугаар сарын 1-нээс төмөр замчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо
УБТЗ: Зургаадугаар сарын 1-нээс төмөр замчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.