Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбогдуулан өглөө, оройдоо нэмэлтээр 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нийтийн тээврийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна.

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас 2022.12.05-ны өдрөөс "ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна. Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана.

Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана" хэмээлээ.

Улаанбаатарт -15 хэм дулаан байна
Улаанбаатарт -15 хэм дулаан байна
 
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн  Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.