Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Капитал банкнаас хураасан орон сууцанд Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн амьдардаг уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

No description available.Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр "Монголбанкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, захирлынхаа мэдэлд авч байна.

Монголбанк арилжааны банкийг дампууруулж, өмч хөрөнгийг нь дээрэмддэг асуудал өмнө нь байсан. Одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гэдэг хотхон бий. Алтны компани барьсан. Тус хотхоноос амины гурван орон сууцыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авсан байна. Монголбанкны хөрөнгөөр тэнд нь дотоод засал хийчихсэн байна шүү дээ. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч тухайн орон сууцанд амьдарч байгаа талаар иргэд мэдээлж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй. Гол хөрөнгийг нь Монголбанк завшиж болдог юм уу" хэмээн мэдэгдсэн.

Монголбанкны захирлуудын зөвлөлд багтах Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн ажиллаж буй. Тэгвэл эндээс Т.Аюурсайхан сайдын мэдэгдэлдээ дурдсанчлан Капитал банкнаас хураасан орон сууцанд Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн амьдарч байгаа юу гэх асуулт урган гарч буй юм.

ТОДРУУЛГА: БНХАУ-аас орж ирж байгаа дизель түлшээр уурхайнуудаа хангахаар ажиллаж байна
ТОДРУУЛГА: БНХАУ-аас орж ирж байгаа дизель түлшээр уурхайнуудаа хангахаар ажиллаж байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.