Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эргүүлэн татахаа мэдээллээ.
Тодруулбал, "Сэлбэ гол" төсөлтэй холбоотойгоор төслийн нэгжид төсөвлөсөн байсан 3,1 тэрбум төгрөгийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан тул засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөөс энэ саналаа эргүүлэн татаж байгаа аж.
Мөн бодлогын судалгааны шинжилгээний газрын төсвийн 1,9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир засаг дарга төсвийг нь бууруулж ирэхээр болсон байна.