Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурлын шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Эл өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, оюутнуудын оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал-салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг "Хөгжлийн бэрхшээл батэгш хүртээмж-2022" сэдвийн хүрээнд өнөөдөр /2022.11.30/ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хуралд Аймаг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Аймаг, Нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ерөнхий газар, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Цагдаагийн хорих 461 дүгээр хаалттай анги, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн нийт 58 илтгэл ирүүлснээс боловсрол, эрүүл мэнд, хүртээмж, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, шагналт 4 байрыг шалгаруулах юм. Үүнд,

  • Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг үнэлэхэд олон улсын үйл ажиллагааны ангиллыг ашиглах нь П.Норовням ахлагчтай баг /Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төв/
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал Г.Ариунзаяа ахлагчтай баг /Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар/
  • Гуяны арын булчинг сунгах төхөөрөмж зохион бүтээж эмчилгээнд ашигласан үр дүн Н.Цэсэнжав ахлагчтай баг /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд ялгаварлахгүйгээр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх нь Ж.Энхбаатар /Тээврийн цагдаагийн албаны Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч/
  • Асуудал бүхий зан үйлийг илрүүлэх “Хүүхдийн зан үйлийн эрэмбийн индекс аргачлалыг туршсан нь (Сургуулийн бага насны хүүхдийн жишээн дээр) Н.Уянга /Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн багш/
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг бага ангийн багш нарын нөхцөл байдалд хийсэн судалгааны зарим үр дүн Р.Түвшинжаргал ахлагчтай баг /Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар/
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын бэлгийн цогц боловсролын мэдлэг, хандлагыг судлах нь Ө.Мөнхтуул, Т.Батдулам /Монголын Үндэсний Их сургуулийн Анагаах ухааны сургууль/
  • Нийгмийн хамгаалал ба хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьжиргааны түвшин Т.Эрдэнэчимэг /Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс/

Хурлын үр дүнд шилдэг судалгаа, бүтээлүүдийг дэмжин ажиллаж, судалгааны ажлын үр дүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг сайжруулахад санал, зөвлөмж болон ашиглагдаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад бодлогын баримт бичгийн суурь судалгаа болох юм.

ШУУД: Эрчим хүчний хомсдолоос шалтгаалж ирэх онд хэрэгжих барилгын төслүүд царцах эрсдэлтэй
ШУУД: Эрчим хүчний хомсдолоос шалтгаалж ирэх онд хэрэгжих барилгын төслүүд царцах эрсдэлтэй
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.