АТҮТ-өөс дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал "Өнөө шөнө болон 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн зүүн, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн нутгаар тус тус цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарах бөгөөд авто замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх тул орон нутагт зорчих иргэд, тээвэрчид тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангах, өвлийн дугуй, тос маслыг солих, халаалтын системийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг арга хэмжээ авна уу.
Мөн орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгон, суудлын бүсийг бүсэлж, шөнийн цагт гэрлээ шилжүүлэн бусдыг болон өөрийгөө болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү" гэжээ.