Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт 31 алба хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах, ур чадвар, арга барилыг эзэмшүүлэх зорилгоор 2022.04.11-2022.04.22-ны хугацаанд сургалт зохион байгуулж байна.

Сургалтаар хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, ойлголт, хандлага, сэтгэл зүйн онцлог, хууль эрх зүй, агентлагийн чиг үүргийн талаарх мэдээллүүдийг ХНХЯ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болороо, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Х.Сансармаа, дохионы орчуулагч багш Б.Саранчимэг нар танилцуулсан. Сургалтын үр дүнд тэдний мэдлэг, ойлголт, хандлага дээшилж, ЦЕГ-ын даргын баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах, туслах /код 238/ журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах юм.

Хятадын төв хэсэгт байрлах үйлдвэрт гал гарч, 36 хүний амь нас үрэгджээ
Хятадын төв хэсэгт байрлах үйлдвэрт гал гарч, 36 хүний амь нас үрэгджээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.