Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Нөөцийн махыг нийслэл хариуцах ёстой. ХХААХҮЯ нөөцийн махтай ноцолдох бус үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан мэдээллийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас сэтгүүлчид нөөцийн махны тухай асуулт асуухад дараах зүйлийг ярьлаа.

Тэрбээр, "Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлийг төлөвлөсөн. Үүнээс зөвхөн 46 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн ААН авсан байна. Яагаад ААН-үүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна вэ гэвэл,

Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд үнийн ханшийн зөрүүнд орж алдагдал хүлээсэн. Тийм учир нөөцийн мах бэлтгэх эрсдэлтэй учир ААН-үүд бэлтгэхгүй байна. Цаашид ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэх бус нийслэл өөрөө нөөцийн махаа бэлтгэх ёстой.

Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. ХХААХҮЯ нөөцийн махны асуудалтай ноцолдох бус үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах ёстой.

Хоёрдугаарт, Махны экспортыг зохион байгуулахад үхрийн махнаас бусад махыг бүгдийг нь квотгүй болгосон. Учир нь үхэр маш цөөн учир үхрийн махыг бодлогын хэмжээнд барих үүднээс квоттой үлдээсэн байгаа" гэв.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангиллыг шинэчлэх хуулийг өргөн барив
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангиллыг шинэчлэх хуулийг өргөн барив
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд