Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: 13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүүг ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг нь ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүүгийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр боллоо. Хэргийг тодруулбал, өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын 7-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын автомашины зогсоолд 11 настай хүүхэд өөрийн төрөл садангийн холбоотой 13 настай охин, 7 настай хүүг хутгалсан ноцтой гэмт хэрэг гарсан. Хэргийн улмаас 13 настай охин шархаа даалгүй газар дээрээ амиа алдсан ба түүний дүү болох 7 настай хүү хүнд гэмтэж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байв.

Хэргийг үйлдсэн гэх 11 настай хүү өөрийгөө ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж буй бөгөөд түүний ар гэр цагаатгуулах хүсэлтэйгээр прокурорт гомдол гаргасан байдаг. Шүүх эл гомдлыг хэлэлцэж үзээд 11 настай хүүг гэм буруутайд тооцлоо. Гэвч тухайн хүү нь 11 настай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанчлан гэмт хэрэгт хариуцлага хүлээх субъект болохгүй тул шүүхээс шүүгдэгч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

БАЙНГЫН ХОРОО: Эрт илрүүлгийн талаарх мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Эрт илрүүлгийн талаарх мэдээллийг сонсоно
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.