Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Газрын тухай багц хуулинд малчдын бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулаагүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан "Газрын тухай багц хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн. Энэ хууль нь Үндсэн хуулийн дараа орох, Монгол Улсын хөгжил цэцэглэлт ямар байх, иргэд ААН-ийн амжиргаа, орлого ямар байхтай холбоотой маш том хууль. Энэ хууль одоо байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. МАН хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж 2020 онд амласан байна. Тэгэхээр Монгол Улсын нийт нутгийн дэвсгэрт 122 сая га газар нь бэлчээрт байдаг. Гэтэл үүнтэй тэнцэхүйц нь цөлжилтөд өртсөн гэх эрдэмтдийн судалгаа байна. Тиймээс АН-ын бүлэг газрын тухай багц хуулинд ажиллаж, олон нийтийн хэлэлцүүлэг хийх шийдлийг ярилцаж байна. Энэ долоо хоногт энэ алхмыг хийнэ. Энэ том хууль орж ирэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа, ялангуяа малчдын бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулж ирээгүй байна" хэмээлээ.

Н.Ганибал: Ховд аймгийн Засаг даргыг сольсны дараа “Халзан бүргэдэйн орд“-д хууль бус лиценз олгосон
Н.Ганибал: Ховд аймгийн Засаг даргыг сольсны дараа “Халзан бүргэдэйн орд“-д хууль бус лиценз олгосон
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.