Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: Ховд аймгийн Засаг даргыг сольсны дараа “Халзан бүргэдэйн орд“-д хууль бус лиценз олгосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ардчилсан намын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, эрх баригч хүчний 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлаас "Ногоон хөгжил" буюу Байгаль орчин агаарын бохирдлын талаар амласан амлалтуудыг авч хэлэлцсэн. Хоёрдугаарт, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдаж гарсан хуулиудыг сонсож байр сууриа нэгтгэсэн. МАН-ы "Ногоон хөгжил" гэсэн 38 заалттай мөрийн хөтөлбөрөөс хэд хэдэн асуудлууд анхаарал татаж байна. Амласан амлалтуудаа биелүүлэхгүй байгаан илрэл нь өнөөдрийн хэлэлцсэн асуудалд тодорхой байна.

МАН 2020 онд

  • Агаарын бохирдлыг бууруулна
  • Иргэдээ баталгаатай ундны усаар хангана
  • Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Ногоон хэрэм төслөө хэрэгжүүлнэ.
  • Уул уурхайн лиценз олголтыг нээлттэй болгоно. Хууль зөрчиж олгосон газруудыг хүчингүй болгоно гэх мэт амлалтуудыг өгсөн байна. Гэвч харамсалтай нь эдгээр амлалтууд нь биелэгдээгүй байна.

Агаарын бохирдол буураагүйг иргэд өөрсдийн биеэр мэдэрч байна. Монгол Ардын нам амласан амлалтуудаасаа буцсаар байна. Богдхан уулын тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалын зориулалтаар 1473 га газрын ашиглах гэрээ байгуулсан боловч энэ нь зөвхөн сайд дарга нар, мэдэлтэй хүмүүст л үйлчилж байна. Тусгай хэрэгцээт газар гэдгийн цаана албан тушаалаа ашигласан дарга нар өөрсдөдөө ашигтай газрыг авдаг байдал 30 жил үргэлжилж байна. Үүнийг Ардын нам маш амжилттайгаар үргэлжлүүлж байна. Иргэдийн боломжийг хумисаар байна. Жишээ нь, Ховд аймгийн Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз болгосон. Нээлттэй бус байдлын цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчлүүд явагдсаар байна. Энэ бол зохион байгуулалттай ажил. Ховд аймгийн Засаг даргыг сольсон. Засаг даргыг сольсны дараа энэ асуудал орж ирсэн. МАН-ынхан аливаа ажлыг хийхдээ маш нарийн зохион байгуулалттайгаар хийдгийг энэ жишээ харуулж байна" гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-т 99.5 мянган га талбайд зургаан хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгожээ
“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-т 99.5 мянган га талбайд зургаан хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгожээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.