Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Намнангийн-Ар" гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ.
Энэ тухай дуудлага арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” загварийн ачааны автомашины тормозны систем ажиллагаагүй болсоны улмаас мод мөргөж, тус автомашины жолооч Б /44 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.