Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Орос III сургуулийн захирлаар орос хүн томилуулах бичгийг Буриадаас биш ОХУ-ын Боловсролын яамнаас ирүүлсэн юм байна лээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн хугацаанд Орос гуравдугаар сургуулийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Гэтэл тус сургуулийг ОХУ-ын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх болон захирлаар нь Орос хүн томилуулах хүсэлт ирсэн талаар Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Тэгвэл Орос III сургуулийн захирлаар орос хүн томилуулах эл бичгийг Буриадаас биш ОХУ-ын Боловсролын яамнаас ирүүлсэн талаар тэрбээр 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн үеэр хэлжээ.

Тэрбээр "Орос III сургуулийн захирлаар орос хүн томилуулах бичгийн Буриадаас биш ОХУ-ын Боловсролын яамнаас ирүүлсэн юм байна лээ. Энэ бол арай хэтэрсэн үйлдэл гэж харж байгаа. Элчин сайдын хувьд хэд хэдэн удаа болчимгүй алдаа гаргасан. Түүнийг нь л засаж залруулж хэлсэн" гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -10 хэм хүйтэн, ялимгүй цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -10 хэм хүйтэн, ялимгүй цас орно
 
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.