Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Сүржин эхлээд дуусчихаж болохгүй, нүүрсний асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
Сүүлийн өдрүүдэд “Нүүрсний хулгайн” асуудал хурцаар хөндөн тавигдах болсон. Үүнтэй холбоотойгоор эл хэргийг замхруулахгүйгээр шийдвэрлэхийн тулд гишүүний хувиар хэрхэн ажиллах талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулахад "Нэг зүйлд цэг тавьдаг байх ёстой. Сүржин эхлээд тэгээд л хэсэг хугацааны дараа давс нь дуусчихаад байвал дараа дараагийн үйл ажиллагаа явагдаад л байна гэсэн үг. Нүүрсний асуудалд ноцтой мэдээллүүд гарч байгаа учраас эцэслэн шийдвэрлэх нь зөв.
Учир нь Европт нэг тонн хүрэн нүүрсний үнэ 1000 евро болчихоод байна. Гэтэл бид коксжсон нүүрсээ нэг тонныг 110 доллараар зарна гээд төлөвлөж байна шүү дээ. арав дахин бага гэсэн үг. 10 дахин хямдханы зөрүү хаана очоод байдаг юм, яагаад шууд нийлүүлж болдоггүй юм. Энэ дунд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас ашиггүй гэрээ хэлцлүүд явж, улс хохироод дундаас нь хувийн аж ахуйн нэгжүүд кармаагаа зузаалаад байна уу гэх хардлага байна" гэв.
Г.Тэмүүлэн: Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар бонд гаргаж өр хуримтлуулдаг асуудлыг хариуцлагажуулах хэрэгтэй
Г.Тэмүүлэн: Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар бонд гаргаж өр хуримтлуулдаг асуудлыг хариуцлагажуулах хэрэгтэй
 
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.