Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Нүүрсний тээвэр 29 км газарт 5 сая төгрөг байсныг 120 сая төгрөг болгож “хулгай“ хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

Нүүрсний тээвэрлэлтийн үнийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж хууль бусаар хөрөнгөжсөн бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчлах ажлыг хууль, хяналтын байгууллагууд хийж эхлээд буй.

Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гүйцэтгэх захирлуудыг хуулийнхан өнгөрсөн хугацаанд шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн АТГ-аас "Тавантолгой төмөр зам" ХК-ийн байранд нэгжлэг хийж холбогдох бичиг баримтуудыг хураан авсан талаараа мэдээлж байгаа. Тэгвэл нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдрийн Засгийн газар 10 төсөвтэй. Үүнд Монгол Улсын төсөв, Монгол банк тухайлбал ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2 жилийн турш цахилгааны төлбөр төлсөн. Дараа нь "Эрдэнэс тавантолгой" ХК оптек гэрээнүүд, төмөр замын бүтээн байгуулалт хийсэн бол Эрдэнэс силвер ХХК ахмадуудын зээлийг тэглэсэн байдаг. Эдгээрээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын хөтөлбөр гэх мэт олон төсөвтэй гэж хэлж болно. Энэ дотроос хамгийн том төсөвтэй нь "Эрдэнэс тавантолгой" ХХК юм. Тус компанийн оптек гэрээнүүдийн зарим нь Монгол улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхээр хэмжээний байна. Орлого нь үлэмж томорчихсон. Гэтэл тэнд тээврийн хулгай явж байгаа.

Өөрөөр хэлбэл, урьд нь 29 км газарт 5 сая төгрөгийн тээвэр хийдэг байсан бол одоо оргил үедээ 120 сая төгрөгийн тээвэр хийж байна. Шатахуун өмнөхтэйгээ адилхан л үнэтэй байгаа шүү дээ. Гэтэл нүүрсний үнэ өмнө нь 30 ам.доллар байсан бол өнгөрсөн 11 сард 600 ам.доллар боллоо.

Одоогийн байдлаар 500 гаруй ам.доллар болсон байна. Тэгэхээр одоогийн үнээс тээврээр дамжуулж хулгай хийж байна. Аль болох цөөн машин гарах тусам тээврийн ашиг нь илүү нэмэгдэж тээврийг гацаах замаар тэр ашгаа бий болгож байна гэсэн үг. Гэтэл бидэнд нүүрсээ үнэд хүргэж төсвөө бүрдүүлэх нь чухал шүү дээ.

Тэгэхээр өнөөдөр эрх баригчдын хамгийн том бялуу бол төсөв байхаа больсон. Шууд хэлэхэд "Эрдэнэс тавантолгой" гэдэг том бялуутай болсон. Түүгээрээ 6-7 оптек гэрээ хийчихсэн, төмөр замын том том төслүүдийг санхүүжүүлчихсэн гээд явж байгаа. Хамгийн ноцтой нь үүний цаана нүүрсний гэрээний луйврууд байгаа.

2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав
2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.